TWELVE Mongolia хөтөлбөр

TWELVE хөтөлбөр нь Канадад төвтэй санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн хүмүүст зориулагдсан хөтөлбөр юм. Нээлтээ хийснээс хойш удалгүй дэлхийн өнцөг булан бүрээс ийм хөтөлбөрт хамрагдах сонирхолтой хүмүүс их байгаа нь тодорхой болсон. 

Энэхүү сонирхлыг хангах үүднээс олон улсын санхүүгийн гэмт хэргийн мэргэжилтнүүдийг хооронд нь холбох зорилгоор уг хөтөлбөрийн Олон улсад зориулсан хувилбарыг боловсруулсан болно.

The Mongolia хөтөлбөр нь тодорхой мэдлэг болон тухайн улсын санхүүгийн гэмт хэргийг мөрдөх хэрэгцээг хангахад чиглэгдэн боловсруулсан хөтөлбөр юм. 

christine-roy-ir5MHI6rPg0-unsplash.jpg

Mongolia хөтөлбөр

  • Виртуал дасгалжуулагч, зөвлөх хичээл

  • Доктор Иан Мессенжертэй виртуал уулзалт зөвөлгөөн

  • Санхүүгийн гэмт хэргийн гол сэдвүүдээр салбарын зочин мэргэжилтнүүдийн лекц, танилцуулга

  • Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн мэргэжилтний шаардагдах гол ур чадварыг судлах хурал, зөвөлгөөнүүд

  • Салбарын мэргэжилтнүүдтэй тухайн өдрийн сэдвээр дугуй ширээний уулзалт

  • Дэмжих бүлгийн хэлэлцүүлэг

  • Монгол Улс болон олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй санхүүгийн гэмт хэрэгтэй холбоотой мэргэжилтнүүдтэй холбоо тогтоох

ДАСГАЛЖУУЛАХ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ

Гишүүд болон Хамтран ажиллагсадын хувь хүний өсөлт хөгжилтйг дэмжих виртуал хуралдаанууд.Мэргэжил дээшлүүлэх, хувь хүний өсөлт хөгжилтийг дээшлүүлэхэд чиглэсэн нөхөрлөлүүд ба Associates-ийн хоорондох виртуал зөвөлгөөнүүд. Хамтран ажиллагсдын ур чадварт үндэслэн мэргэжилтнүүд нь ажил мэргэжлийн төлөвлөгөө, зорилго, дараагийн алхамаа боловсруулна.

ДОКТОР ИАН МЕССЕНЖЕРТЭЙ ХИЙХ ЗӨВӨЛГӨӨН

TWELVE програмыг бүтээсэн доктор Иан Мессенжертэй хийх виртуал зөвөлгөөн.

ЗОЧИН ЛЕКЦ, ТАНИЛЦУУЛГА

Санхүүгийн гэмт хэргийн ертөнц байнга өөрчлөгдөж байдаг тул санхүүгийн гэмт хэрэгтэй холбоотой мэргэжлийн хүмүүс ч мөн өөрчлөгдөж байх ёстой.Өнөө үед байгаа болон шинээр гарч ирж буй аюул заналхийлэл, халуун сэдвүүд, эрсдэлийн талбаруудын талаар аж үйлдвэр, эрдэм шинжилгээний салбарын мэргэжилтнүүдээс сонсох.

ГОЛ УР ЧАДВАР

Гишүүд нь  мэдлэгээ дээшлүүлж, орчин үеийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх мэргэжилтэнүүдээс шаардагдах гол ур чадварыг эзэмших болно.Эдгээр чадварууд нь байнга өөрчлөгдөж байдаг санхүүгийн гэмт хэргийн ертөнцөд онцгой ач холбогдолтой юм.

ДУГУЙ ШИРЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Ажил мэргэжлийн хөгжил, шинээр гарч ирж буй чиг хандлагатай холбоотой тухайн өдрийн сэдвээр салбарын удирдагчидтай дугуй ширээний хэллэцүүлэгт оролцоорой.

ДЭМЖИХ БҮЛГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Санхүүгийн гэмт хэрэг, ажил мэргэжлийн хөгжил дэвшилтэй холбоотой гол сэдвүүдээр бүлгийн хэлэлцүүлэгт хамтран ажиллагсадтай нэгдээрэй.

ХАРИЛЦАА ХОЛБОО

Монголын болон дэлхийн өнцөг булан бүрийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байсан үзэл бодол нэгтэй мэргэжилтнүүдтэй танилцан, дэлхийн мэргэжлийн харилцаа холбоо, сүлжээг хөгжүүлэх

ОНЦГОЙ АГУУЛГА

Хамтрагчын хувьд та карьераа хөгжүүлэх, өсөж дэвшихэд хэрэгтэй материал бүхий номын санг ашиглах боломжтой болно.


Ирээдүйн Хамтрагч нь

  • Санхүүгийн гэмт хэрэг дээр ажилласан1-4 жилийн туршлагатай байх

  • Их сургуулийн санхүүгийн гэмт хэрэгтэй холбоотой мэргэжлээр төгссөн шинэ төгсөгч байх

  • 12 сарын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байх

Хэлний шаардлага

Одоогоор Монгол хөтөлбөрийг англи хэл дээр санал болгож байна. Хөтөлбөрийн зарим хэсгийг монгол хэл дээр орчуулж болно.


Хөтөлбөрт хамрагдснаар та

  • Дасгалжуулагч, зөвлөгчийн сургалтанд хамрагдана

  • TWELVE илтгэл, лекцэнд оролцоно

  • Нээлттэй байж

  • Асуулт асуун

  • Өөрийгөө сорих болно

  • Хөтөлбөрийн төгсгөлд санхүүгийн гэмт хэргийн сэдвээр илтгэл, танилцуулга бөглөнө


Хөрөнгө оруулалт

2021 оны хөтөлбөрийн зардлыг нөхөхийн тулд амжилттай өргөдөл гаргагчдаас хувь нэмэр оруулахыг хүсч байна

250 КАНАД ДОЛЛАР



Ian Messenger